
ДОХ-той тэмцэх Үндэсний Сан нь Монгол Улсад ХДХВ/ДОХ-той тэмцэх, сэргийлэхэд нь төрийн бус олон нийтийн байгууллагууд болон бусад салбарт дэмжлэг туслалцаа vзvvлдэг ашгийн бус, бие даасан, vндэсний төрийн бус байгууллага юм.
Тус сан БЗДХ/ХДХВ/ДОХ-ын эсрэг vйл ажиллагааг өрнvvлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар болон НYБ-ын төрөлжсөн байгууллагуудын хооронд 1997 онд гарын vсэг зурсан Харилцан ойлголцох Санамж бичгийн зөвлөмжийн дагуу 1998 оны нэгдvгээр сард vvсэн байгуулагдсан бөгөөд 2000 оны 7-р сараас байнгын vйл ажиллагаагаа эхэлсэн юм.
ДОХ-той тэмцэх Үндэсний Сангийн Дүрэм
Оршил
Хүний Дархлал Хомсдолын Вирус болон ДОХ өвчин Монголын ард түмэнд хийгээд улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд хор хохирол үзүүлэхээс нь өмнө түүнээс сэргийлэх үйлст бүхий л хүчин чармайлтыг дайчлах, нийгмийн идэвхитэй хэсэг энэ ажилд манлайлан оролцохын чухлыг гүнээ ухаарч, энэхүү үйлст хүчин зүтгэхээ илэрхийлсэн доорхи нэр бүхий 11 хүн ДОХ-той тэмцэх Үндэсний санг (цаашид “Сан” гэх) үүсгэн байгуулсан болно.
Санг үүсгэн байгуулсан анхны Удирдах Зөвлөлийн гишүүд:
Л. Зориг /Ерөнхийлөгч/
О. Эрдэнэ-Өлзий /Дэд Ерөнхийлөгч/
Ц. Содхүү /Удирдах Зөвлөлийн гишүүн/
Э. Золбаяр /Удирдах Зөвлөлийн гишүүн/
С. Жаргал /Удирдах Зөвлөлийн гишүүн/
Л. Гансүх /Удирдах Зөвлөлийн гишүүн/
Ц. Мөнхтөр /Удирдах Зөвлөлийн гишүүн/
Г. Энхтайван /Удирдах Зөвлөлийн гишүүн/
Ч. Эрдэнэчулуун /Удирдах Зөвлөлийн гишүүн/
Л. Одончимэд /Удирдах Зөвлөлийн гишүүн/
Г. Очирбат /Удирдах Зөвлөлийн гишүүн/
1 дүгээр зүйл: Сангийн нэр
1.1 Сангийн нэр нь ДОХ-той тэмцэх Үндэсний Сан.
2 дугаар зүйл: Сангийн бэлэгдэл
2.1. Сан нь өөрийн бэлэгдэл, байгууллагын тамга, албан бичгийн нүүртэй байна.
3 дугаар зүйл: Сангийн статус
3.1 Сан нь Монголын нийгмийн сайн сайхны төлөө үйлчлэх зорилго бүхий, ашгийн бус, улс төрийн бус, төрийн бус, бие даасан байгууллага болно.
3.2 Сан нь 1998 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсын Хууль Зүйн Яаманд албан ёсоор бүртгэгдсэн.
3.3 Сан нь Монгол Улсын Үндсэн Хууль, Монгол Улсын Төрийн Бус Байгууллагын тухай Хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа явуулна.
4 дүгээр зүйл: Сангийн зорилго
4.1 ДОХ-той тэмцэх Үндэсний Сангийн гол зорилго нь ХДХВ, ДОХ, БЗХӨ-тэй тэмцэх сэргийлэх үйлст болон ард иргэдийн бэлгийн хүмүүжил-эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэхэд иргэний нийгмийн хүчин чармайлтыг дэмжин, ХДХВ, ДОХ болон БЗХӨ-тэй тэмцэх үндэсний нэгдсэн бодлогод хувь нэмрээ оруулахад оршино. Үүний тулд Сан нь ХДХВ, ДОХ болон БЗХӨ-тэй тэмцэх сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй монголын төрийн бус байгууллагууд (ТББ), хамт олонд тулгуурласан олон нийтийн байгууллагууд болон иргэдийг дэмжих үйлст техникийн ба санхүүгийн нөөцийг дайчлахын зэрэгцээ Засгийн газар, ТББ хийгээд хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагаа, ажил төрлийн зохицуулалтад өөрийн хувь нэмрийг оруулах болно.
4.2 Сангийн тодорхой зорилтууд:
- ХДХВ, ДОХ болон БЗХӨ-ий эсрэг үр дүнтэй тэмцэхэд Монголын олон нийтийн анхаарлыг хандуулан, тэдний хүчин чармайлтыг дайчлахад төрийн бус салбарын чадавхийг сайжруулах
- ХДХВ, ДОХ болон БЗХӨ-тэй тэмцэх сэргийлэхэд иргэний нийгмийн зүгээс үр дүнтэй үйл ажиллагаа явуулахад нь санхүүгийн нөөцийг дайчлах
- Нийгмийн бүх салбарын байгууллагууд ХДХВ, ДОХ болон БЗХӨ-ий талаархи хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллийг олж авах, эх сурвалжтай танилцах, ашиглах боломжийг сайжруулах
- Монголд ХДХВ, ДОХ болон БЗХӨ-тэй тэмцэх бодлого боловсруулах, хамтран ажиллах, үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулахад хувь нэмрээ оруулах
4.3 Сан нь дээрхи зорилтуудыг хянан дүгнэж, шаардлагатай нэмэлт өөрчлөлтийг уг Дүрмийн 11 дүгээр зүйлд заасны дагуу оруулна.
дэлгэрэнгүй мэдээллийг www.naf.org.mn сайтаас авна уу



Сайн дурынхны зохион байгуулсан үйл ажиллагаа мэдээллийг 

