You are here:

Сүлжээний зохицуулагч Монголын Залуучуудын Холбооны танилцуулга

И-мэйл Хэвлэх PDF

Монголын Залуучуудын Холбоо \МЗХ\ нь 1991 оны 1-р сарын 18-нд хуралдсан МХЗЭ"-ийн ХХ их хурлын шийдвэрийн дагуу МХЗЭ-ийн бааз суурин дээр түүний албан ёсны залгамжлагч байгууллагаар байгуулагдсан юм.

МЗХ нь шинэ үеийнхний талаар баримтлах төрийн бодлогыг боловсруулахад идэвхтэй оролцохын зэрэгцээ түүнийг хэрэгжүүлэхэд залуучуудын өөрсдийнх нь идэвх санаачлага, оролцоог чухалчлан үзэж, энэ чиглэл дэх төрийн зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр төв, орон нутгийн түвшинд гүйцэтгэж залуучуудын талаар явуулах төрийн бодлогын хэрэгжилтэнд олон нийтийн хяналт тавих, залуучуудын нийтлэг хүсэл эрмэлзлэл, эрх ашгийг илэрхийлсэн төрийн бус байгууллага юм. МЗХ нь 21 аймаг, 9 дүүрэг, сум, үйлдвэр, аж ахуйн нэгж, албан газруудад 600 гаруй анхан шатны нэгжтэй 120 гаруй мянган идэвхтэн дэмжигчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
МЗХ-ны харъяанд "Залуу удирдагч сан", "Залуучуудын хөгжлийн Полиси төв", "Залуучуудын хөдөлмөрийн бирж", "Цэнгээнт бүжгийн хөдөлгөөн", "Сэтгэл зүйн төв ", "Англи хэлтэй оюутнуудын клуб ", "Залуучуудын хөгжил, сургалт мэдээллийн төв" ажиллаж байна.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2010 оны 4-р сарын 08, Пүрэв гариг, 02:42 )  

Welcome Volunteers forum

Сайн дурынхны зохион байгуулсан үйл ажиллагаа мэдээллийг
нээлттэй солилцох замаар сайн дурынхан хамтран түншлэх, идэвхитэй
ажиллах хөшүүрэгт  нөхцлийг бүрдүүлэх, хамтран шийдвэрлэх
асуудлуудад сайн дурынхны оролцоог чиглүүлэхэд оршино.

Дэмжигч байгууллага

Sample image

VSO дэлхий дахины ядуурал, эрх тэгш бус байдалтай тэмцэхийн төлөө сайн дурынхныг хөгжиж буй орнуудад илгээн ажиллуулдаг олон улсын байгууллага юм. Бид илүү шударга нийгмийг байгуулахын төлөө хамтран ажиллаж, бие биенийхээ арга барил туршлагаас суралцах боломжийгхүмүүст олгодог.

Read more...V

Амьдралыг тань өөрчилж болох 10 асуулт...

Маргааш томоохон өөрчлөлтийг хийхийн
тулд өнөөдөр багахан алхамыг хийцгээе.

Бичлэг

Ulti Clocks content

Нэвтрэх