
“Өөрчлөгдөж буй нийгэмд өсвөр залуу үеийн “ХҮН БАЙХ” боловсролыг хамгаалан хөгжүүлэхүй” Монголын Их дээд сургуулиудын
захирал, удирдагчдын уулзалт, чуулган амжилттай болж өнгөрлөө.
“Оюуны Эрэл” Оюутны Холбооноос жил бүр уламжлал болгон шилдэг оюутнуудын үндэсний хэмжээний уулзалт, чуулганыг зохион явуулдаг бөгөөд уг чуулганы хүрээнд нийгмийн хөгжил, хотын өнгө үзэмж, тохижилт гээд олон салбарт шилдэг оюутнуудын дуу хоолой, хувь нэмрийг оруулсаар ирсэн билээ.
2010 онд Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Лекторуудыг урьж мөн Их дээд сургуулиудын захирал, ректоруудыг оролцуулан чуулганы цар хүрээг улам өргөжүүлэн 3 дах жилдээ зохион байгуулж байна.
Чуулган 2010.05.08-ны 09 цагаас 18:00 цагийн хооронд Шилдэг Оюутнууд, магистр, профессор, Захирлуудаас бүрдсэн 115 хүний оролцоотойгоор амжилттай болж өнгөрлөө.
Чуулган Монгол Улсын Ерөнхийлөгчийн Илгээлтээр эхэлж БСШУЯ-ны баярын үгээр үргэлжилсэн бөгөөд зөвхөн оюутнууд бус ИДС-уудын удирдлагууд оролцсон нь давуу талтай байлаа.
ЗОРИЛГО
1. Монголын улсын хөгжилд их дээд сургуулиудын оруулах хувь нэмрийг дэмжин хөгжүүлэх
2. Боловсролын бодлого чиглэлд мэргэжилдээ эзэн болсон мэргэжилтнийг бэлтгэхэд хүн байх боловсролыг олгох үнэ цэнийг тодорхойлон гаргах
3. Өнөөгийн оюутан залууст тулгамдсан асуудлуудын хамтын шийдлийг бодитоор хэрэгжүүлэх гарц гаргах
ХАМРАХ ХҮРЭЭ
Ø Монголын Төрийн болон Хувийн Их дээд сургуулиуд
1. Ерөнхий захиралууд
2. Шилдэг оюутнууд
a. Зорилготой
b. Зөв дадал зуршилтай
c. GPA 3,5 болон түүнээс дээш байх.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД
Ø “Оюуны Эрэл” Оюутны Холбоо
Ø Ертөнц Дахины Энх тайвны Монголын Холбоо
ХААНА, ХЭЗЭЭ
Ø “Сон Жин Гранд” зочид буудлын их танхим
Ø 2010.05.08- ны 0800 цагт
ЕРӨНХИЙ ЛЕКТОРЫН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
Ø Сон Гюүн Гуан их сургуулийн Магистр, Японы Скүба их сургуульд докторын зэрэг хамгаалсан.
Ø 1988 он ба 1998 онд тус тус Тайваны Үндэсний улс төрийн сургууль ба АНУ-ын Харвардын их сургуулийн судалгааны газар уригдан судлаачаар ажиллаж байсан.
Ø 2003 он Сон Гюүн Гуан их сургуулийн баруун Азийн академид Күнзийн соёл судалгааны газарт захирал
Ø Одоо Сон Гюүн Гуан их сургуулийн Күнз\Дорно судлалын сургуулийн профессороор ажиллаж байгаа ба Улам бүр бохирдон замбараагүй болж буй энэ нийгэмд тэрээр Дорнын гүн ухааны үнэ цэнийг үнэлж өнөөгийн хүмүүст амьдралын ухааныг дамжуулахыг хүсэж , янз бүрийн үйл ажиллагаа хийж байна
Ø Дорнын гүн ухааны сор болсон бүтээлийг орчин үед тохируулан дахин тайлбар хийж гаргасан. Мөн Дорнын гүн ухаан бол хатуу хэцүү шинжлэх ухаан биш амьдралд маш ойрхон амьд амьдралын ухаан болоход дөхөмөөр энгийн ардад тохируулан бичсэн.



Сайн дурынхны зохион байгуулсан үйл ажиллагаа мэдээллийг 

