You are here:

Бид сайн дурынхан

И-мэйл Хэвлэх PDF

Sample image

Сайн дурын үйл ажиллагаа нь хүнд хүрч бусдын баяр талархлыг үргэлж хүртэж байдаг. Сайн дурынхан бид хийж буй ажилдаа өөрсдийн хүч бололцоо, мэдлэг оюун ухаанаа зориулахаас гадна хамгийн гол нь сайн дурын ажилд чин сэтгэлээсээ хандаж бүх зүйлээ зориулдгаараа бидний ажил онцгой юм.

Өдөр тутам шинэчлэгдэн хөгжиж байгаа нийгмийн хөгжлийн хурдтай хөл нийлүүлэн алхахад, залуу хүн бүрт өөрийгөө хөгжүүлэх хэрэгцээ шаардлага асар их байдаг бөгөөд залуу үеийнхээ ажил хөдөлмөрийн мэдлэг ур чадвар, дадлага туршлага хуримтлуулах их сургууль нь сайн дурын үйл ажиллагаа байдаг билээ.
Дэлхий дахин даяарчлалд хөтлөгдөн хүний амьдралд эдийн засгийн хөгжил хүчтэй нөлөөлөх болсон өнөө үед сайн дурынхны нийгэмд гүйцэтгэх үүрэг өсөн нэмэгдэж, сайн дурын үйл ажиллагаа нь нийгмийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсаар байна.
Иймд залуу үеийнхэнд зориулан сайн дурын хөдөлгөөний тухай мэдээллийг түгээхийн хамт амьдралынхаа нэгээхэн  мөчийг бусдын сайн сайхны төлөө зориулцгаая гэж уриалья.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2009 оны 10-р сарын 27, Мягмар гариг, 07:13 )  

Welcome Volunteers forum

Сайн дурынхны зохион байгуулсан үйл ажиллагаа мэдээллийг
нээлттэй солилцох замаар сайн дурынхан хамтран түншлэх, идэвхитэй
ажиллах хөшүүрэгт  нөхцлийг бүрдүүлэх, хамтран шийдвэрлэх
асуудлуудад сайн дурынхны оролцоог чиглүүлэхэд оршино.

Дэмжигч байгууллага

Sample image

VSO дэлхий дахины ядуурал, эрх тэгш бус байдалтай тэмцэхийн төлөө сайн дурынхныг хөгжиж буй орнуудад илгээн ажиллуулдаг олон улсын байгууллага юм. Бид илүү шударга нийгмийг байгуулахын төлөө хамтран ажиллаж, бие биенийхээ арга барил туршлагаас суралцах боломжийгхүмүүст олгодог.

Read more...V

Амьдралыг тань өөрчилж болох 10 асуулт...

Маргааш томоохон өөрчлөлтийг хийхийн
тулд өнөөдөр багахан алхамыг хийцгээе.

Бичлэг

Ulti Clocks content

Нэвтрэх